Friday, December 23, 2016

Maven суулгаж тохируулах

Танд энэ өдрийн мэнд хүргэе! Maven хэрхэн суулгах, тохируулах талаар заавар нийтлэе.

Товч тайлбар:
Java Project хөгжүүлж байхад ямар нэг сан ашиглах хэрэг гардаг, хуучин бол интернэтээс хайж олоод Project-ийхоо Library-д нэмэх маягаар хийдэг байсан. Энэ гар ажиллагаатай зүйлийг автомат болгосон нь Maven-ний нэг давуу тал гэж ойлгодог. Java Project + Maven ашигласнаар project object model(POM) xml гэсэн ойлголт гарч ирдэг. Үүнд тодорхойлсон Library-г Maven Repository-оос шууд татаж авдаг.
Maven нь хөгжүүлэгчидийг дараах зүйлсийг manage хийхэд хангаж өгдөг. Миний хувьд Project Builds&Dependencies-ийг их ашигладаг.

  • Builds
  • Documentation
  • Reporting
  • Dependencies
  • SCMs
  • Releases
  • Distribution
  • mailing list

Дутуу болон буруу тайлбарласан зүйл аваас уншигч та комент үлдээж засаж залруулж өгөхийг хүсэж байна.

1. https://maven.apache.org/index.html - үндсэн сайтнаас өөрийн үйлдлийн системд тохируулан татаж авна, энэ заавар дээр Windows OS дээр хэрхэн суулгахыг авч үзэх болно.

2. Татаж авсан файлаа өөрийн дурын замд задлаад Environment Path-д Maven-ийнхээ замыг зааж өгнө.



3. Command Promt(cmd)-аасаа mvn -version гэсэн командаар шалгана. Хэвийн бол доорхи зурагтай адил үр дүн гарч ирнэ.


4. Eclipse, STS(Spring Tool Suite)-ний Help > Eclipse Marketplace -ийг сонгоод гарч ирсэн цонхны хайлт хийнэ.(* Keyword : maven)
Maven Integration for Eclipse-ийг суулгана.


Хэрэв доорхи зураг шиг алдаа гарвал Maven Integration for Eclipse WTP (Incubation)-тай хамт суулгана.


5. Installed tab руу шилжээд Maven Integration for Eclipse Install button click


6. Back button click, Install > Install Pending болсон эсэхийг шалгана.


7. Maven Integration for Eclipse WTP (Incubation) button click


8. Суулгах лист зөв эсэхийг шалгаад Next button click


9. License agreement radio button check хийгээд Next button click


10.  Eclipse, STS(Spring Tool Suite) restart хийхэд Maven суулгац дуусна.



1 comment:

Recent Posts