Sunday, March 17, 2019

[БНСУ][оршин суугч] гэрийн хаяг солигдсон тохиолдолд 14 хоногийн дотор цагаачлалын албанд мэдэгдэх хэрэгтэй


Солонгос улсад оршин суугч нартаа зориулаад бяцхан хэрнээ хайхрамжгүй байвал томоохон асуудал болж мэдэхээр нэгэн зөвөлгөө хүргэе.

Солонгос улсад оршин сууж байгаа таны гэрийн хаяг солигдсон тохиолдолд 14 хоногийн дотор цагаачлалын албанд мэдэгдэх өөрөөр хэлбэл шинэ оршин суух хаягаа бүртгүүлэх шаардлагатай байдаг. Шинэ гэрийн хаягаа бүртгүүлээгүйн улмаас виз сунгахад хугацаанаас хамаараад ихээхэн торгууль төлөх болдог. Энэ нь хууль зөрчсөн үйлдэл болчихдог учир виз сунгах цаашлаад визний төрөлөө ахиулахад хасах оноо болж тооцогддог гэдгийг анхаарах хэрэгтэй.

14 хоног гэдэг бол байрны гэрээ хийсэн огноо биш нүүж орсон огнооноос хойших хугацааг хэлж байгаа юм. Байрны гэрээн дээр нүүж орох хугацаа байдаг.

Энэ тохиолдолд та оршин суух бүсийнхээ хороон(주민센터) дээр очоод хаяг шилжилтээ бүртгүүлж болдог. Мөн өөрөөр интернэтээр бүртгүүлж болно. Интернэтээр бүртгүүлэх товчхон зааврыг хүргэе.

1. https://www.hikorea.go.kr-д гишүүн байх ёстой, хэрэв гишүүнчлэл байхгүй бол бүртгүүлэх хэрэгтэй. Броузер Internet Explorer-ийг хэрэглэнэ, тухайн сайтыг хэрэглэхийн тулд дагалдах нууцлалын программуудыг суулгана.



2. Гишүүнээр нэвтэрч ороод доорхи цэсний дагуу орж  체류지 변경신고/거소 이전신고 гэдэг цэсний mouse-ний зурган дээр дарна. Мөн зааврын дагуу нууцлалын программууд суулгана.
전자민원 > 전자민원신청 > 체류지 변경신고/거소 이전신고





3. Дээрхи зурган дээрхи хуудас гарч ирэх ба 행정정보공동이용에 동의합니다 болон 본인민원신고 сонгоод 신청하기 гэсэн товч дээр дарна

4. Интернэтээр бүртгүүлэх тохиолдолд таны компьютер-д 공인인증서 байх хэрэгтэй ба хэрвээ байхгүй бол хэрэглэдэг банкныхаа сайт руу ороод татаад авах боломжтой.
공인인증서-гоор нэвтэрч ороод та өөрийн цагаачлалын албанд бүртгэлтэй хувийн мэдээллээ өөрчлөх боломжтой. Хаяг шинэчлэлт хийж байгаа үед байрны гэрээнийхээ зургийг хавсаргаж өгдөг. 



0 Сэтгэгдэл:

Post a Comment

Recent Posts