Sunday, October 5, 2014

기본 문법 - Үндсэн дүрэм 1-1

  • 입니다 - Нэр өгүүлэхүүн нөхцөл
Нэр үгийн ард 이다 нөхцөлийг залгаж, нэр өгүүлэхүүний утга илтэдэг. 입니다 нь
이다 - ийн одоо цагийн хүүрнэх хэлбэр бөгөөд илүү эелдэг утгатай. Монгол хэлнээ нэр өгүүлэхүүн нь "-байх, -болох, -юм" зэрэг хэлбэрээр илрэх боловч заримдаа дээрх туслах үйл үг хураангуйлагддагийг солонгос хэлтэй хольж 이다 нөхцөлийг хэрэглэхгүй орхидгийг анхаарна уу.

바야르입니다. Баяр гэдэг.
학생입니다. Оюутан.
몽골사람입니다. Монгол хүн.
빌궁입니다. (Миний нэр)Билгүүн.
회사원입니다. (Би)компаний ажилтан.
  • 입니까 - Нэр өгүүлэхүүн нөхцөлийн асуух хэлбэр
입니다-ийн асуух хэлбэр. Нэр үгэнд залгаж, тухайн нэр үгийн талаар лавлан асуухад хэрэглэнэ.

체첵 씨입니까? Цэцэг мөн үү?
학생입니까? Оюутан уу?
몽골 사람입니까? Монгол хүн үү?
벌드 씨입니까? (Та)Болд уу?
회사원입니까? (Та)компаний ажилтан уу?
  • 은/는
Нэр үгэнд залгаж, тухайн нэр үгийн утгыг илүү тодотгож онцлоход хэрэглэгддэг туслах үг. Монгол хэлнээ яг дүйх утга байхгүй "ч ... бол" гэсэн утгаар дүйцүүлж болно. эгшгээр төгссөн нэр үгэнд, гийгүүлэгчээр төгссөн нэр үгэнд тус тус залгана. Өгүүлэгдэхүүний үүргээр хэрэглэгдэх тохиолдолд уг нөхцөлийг хураангуйлж болно.

저는 바야르입니다. Намайг Баяр гэдэг.
제 이름은 체첵입니다. Миний нэрийг Цэцэг гэдэг.
바트 씨는 학생입니까? Бат оюутан уу?
조민재 씨는 회사원입니다. Жу Минжэ компаний ажилтан.
선생님은 한국 사람입니다. Багш солонгос хүн.
TIPS Өөрийгөө танилцуулахдаа 저는 ~입니다 (Намайг ... гэдэг), 제 이름은 ~입니다(Миний нэр ...) гэж хэлж болно.
TIPS 씨-г нас чацуу, эсвэл нас, албан тушаал бага хүнтэй харьцахдаа тухайн хүний овог нэр, нэрний ард залгана. Харин солонгос хүнийг нэрээр нь бус овгоор нь дуудах тохиолдолд овгийн ард 씨-г залгадаггүй. Жишээ нь: 김민준 씨(O), 민준 씨(O), 김 씨(X)
TIPS Дэргэдэх хүнээ бусдад танилцуулахдаа 이 사람은 ~입니다.(Энэ хүнийг ...гэдэг) гэж хэлж болно.
"몽골인을 위한 종합 한국어"
"Монгол хүнд зориулсан Солонгос хэлний цогц сурах бичиг-1"

0 Сэтгэгдэл:

Post a Comment

Recent Posts