- 여기·거기·저기
여기/거기/저기는 도서관입니다. | Энд/наад/тэр газар бол номын сан. |
여기/거기/저기는 은행입니다. | Энэ/наад/тэр газар бол банк. |
- 이것·그것·저것
이것(энэ юм) нь яригчийн байгаа эд юмсыг заасан төлөөний үг. 그것(наадхи юм) нь ярьж байгаа хүнд хол, сонсож байгаа хүнд ойрхон эд юмсыг заасан төлөөний үг. 저것(тэр юм) нь яригч, сонсогч хоёуланд нь хол байгаа эд юмсыг хэлэхэд хэрэглэгддэг төлөөний үг.
이것/그것/저것은 책입니다. | Энэ/наад/тэр юм бол ном. |
이것/그것/저것은 사전입니다. | Энэ/наад/тэр юм бол толь бичиг. |
- 에 있습니다 – д,т байгаа
Хүн, юмс үзэгдлийн орон байрыг заасан тийн ялгалын нөхцөл. Монгол хэлний өгөх оршихын тийн ялгалын нөхцөлтэй дүйнэ. Энэ нөхцөл 있습니다. 없습니다 үгтэй хамт орж, аливаа зүйлийн байгаа, байхгүй утгыг илэрхийлдэг.
교실에 컴퓨터가 있습니까?. | Ангид компьютер байна уу? |
아니요, 없습니다. | Үгүй, байхгүй. |
- 이/가 아닙니다 – биш
아니다 бол нэр үгтэй хамт хэрэглэгдэж, үгүйсгэх утга илэрхийлнэ. Монгол хэлнээ "үгүй, биш" гэсэн утгаар буудаг. 아닙니다 нь 아니다 -ийн одоо цагийн хүүрнэх хэлбэр. Ингэхдээ нэр үгээ нэрлэхийн тийн ялгалаар хэлбэржүүлж "... 이/가 아닙니다" гэж хэрэглэдэгийг санаарай.
이것은 사전입니까? | Энэ толь бичиг үү? |
아니요, 사전이 아닙니다. 첵입니다. | Үгүй, толь бичиг биш. Ном. |
"몽골인을 위한 종합 한국어"
"Монгол хүнд зориулсан Солонгос хэлний цогц сурах бичиг-1"
0 Сэтгэгдэл:
Post a Comment