Танд энэ өдрийн мэнд хүргэе! Жава хэлийг суралцах гэж буй мөн анхлан суралцаж байгаа хүмүүсд жава хэрхэн суулгах, тохируулах талаар бяцхан заавар нийтлэе.
Товч тайлбар:
Sun Microsystems компаниас 1991 онд хэрэгжүүлж эхэлсэн нэг томоохон төсөл бол C болон C++ хэлийг сайжруулж шинэ хэл үүсгэх явдал байлаа. Энэ хэлээ Oak гэж нэрлэсэн боловч ийм нэртэй хэл нэгэнт байсан тул нэрээ солих шаардлага гарсан байдаг. Улмаар 1995 онд Java гэсэн нэртэйгээр албан ёсоор зарласан байдаг.
Жава хэлний түүхийг дэлгэрэнгүй уншихыг хүсвэл доорхи линкээр орно уу.
http://en.wikipedia.org/wiki/Java_%28programming_language%29
1. http://www.oracle.com/ - энэ сайтын хаягаар ороод Downloads => Java for Developers линк дээр дарвал доорхи хуудас гарч ирнэ.
2. Java Platform (JDK) 8u11(8u11-одоогийн version) бүхий зурган линк дээр дарвал дараах хуудас гарч ирнэ.

3. "Accept License Agreement"(Лицензийг зөвшөөрөх) дараад өөрийн үйлдлийн системд тохирох жава суулгац файлыг татаж авна.
4. Татаж авсан .exe файл дээр Double click хийж зааврын дагуу суулгана.
(Жишээ: jdk-8u77-windows-x64.exe)
5. Суулгац дууссаны дараа Windows үйлдлийн системийн орчны Path-д жава-ийнхаа замыг нэмж өгнө.
Миний хувьд бол JAVA_HOME гэсэн хувьсагч үүсгээд, системийн Path-д дараах байдлаар нэмж өгдөг.
%JAVA_HOME%\bin
6. Command prompt(cmd) нээгээд java -version гэж бичээд хэвийн ажиллаж байгааг шалгана.
0 Сэтгэгдэл:
Post a Comment