Thursday, June 28, 2018

Айн-Жалуд болон Дербентийн тулааны түүхийн гашуун сургамж ...

   1260 оны намар Хитбух жанжны нэгэн түмт болон тэдний ар гэр, эхнэр хүүхэд Айн-Жалудад Мамлюкуудад бут цохиулан хядуулав.
   Хүлэг хаан хайртай жанжин болон нэгэн түмэн цэргийнхээ өсийг доорхи шалтгааны улмаас авч чадаагүйгээр барахгүй 1281 онд Мамлюкууд Хомст дахин монголын томоохон хүчийг цохижээ. 
- Их Монгол гүрний хаан ширээний төлөө өрнөсөн ах, дүү Хубилай, Аригбөх нарын хоорондын иргэний дайнд Хүлэг Хубилайг, Бэрх Аригбөхийг дэмжсэн,
- Лалын ертөнцийн амин гол зүрх болсон Багдадыг унагаж, лалын шашны дээд эрх баригч халиф Мустасимыг мөхөөн, лалын орнуудыг ихэд дарангуйлан буйд лалын шашинд гүн сүсэгтэй Бэрх ихэд дургүйцэн занасан, Хүлэгийн гол дайсан Кайрын султан Кутуз, дараагийн султан Байбарстай далдуур сүлбэлдсэн,
- Их Бага Кавказын завсар дахь баялаг уудам газар нутгийг булаацалдсан, мөн Багдадыг эзэлсний дараахи асар их баялаг хуваарилахад санал зөрөлдсөн,
- Хүлэгийн их цэрэгт харьяат цэргээ аван Багдадыг довтолсон Алтан ордны хаадын угсааны нэг бус хан хөвүүд учир битүүлэг шалтгаанаар алагдсан зэрэг хэд хэдэн шалтгаанаар Алтан ордны хаан лалын үнэн сүсэгт Бэрхтэй муудалцаад байв.
Ингээд хоёр талын их цэрэг 1260-иод оны сүүлчээр Дербент хавьд учран, монгол ахан дүүс нэг нэгнийхээ цусыг хайр гамгүй урсгав.

Жич:
Хагас сая гаруй өвөг дээдсийн минь цус дербентийн хөндийгөөр урсав, өст дайсантай тулалдаад үрэгдсэн бол харамсах юун, өөр хоорондоо алалдсанд машид их гунигланам би.
Хүлэг хаан : Чингис хааны отгон хүү Тулуйн гутгаар хөвүүн
Бэрх хаан: Чингис хааны ууган хүү Зүчийн хөвүүн, Бат хааны дүү
Хитбух: Найман аймгийн Сабраг баатрын хөвүүн Тайбух төмөр баатрын хөвүүн, Хүлэг хааны хайртай жанжин 
Айн-Жалуд: одоогийн Израйл улсын нутаг, Иерусалимын ойролцоо газар
Дербент: одоогийн ОХУ-ын газар нутаг, газар дундын тэнгисийн эрэг
Эх сурвалж: Б. Номинчимэд, Аугаа Эрин-Хөх илдний очис тэргүүн дэвтэр

0 Сэтгэгдэл:

Post a Comment

Recent Posts