Танд энэ өдрийн мэнд хүргэе. Зарим тохиолдолд Java Application Project-ийг Windows Installation Package болгох шаардлага гардаг. Нэн түрүүнд .jar файлаа Windows native executable(.exe)-д хувиргана. Launch4j tool-ийг хэрэглэснээр хялбар шийднэ.
Launch4j нь Java Application(.jar) файлыг Windows native executable(.exe)-д хувиргадаг cross-platform, free software tool юм.
1. http://launch4j.sourceforge.net/ - сайтаас татаж аваад суулгана.
2. Basic Tab хэсэг, Input file : Demo.jar, Output file : Demo.exe, Icon : Demo.exe файлын icon(.ico), .exe файлыг ажиллуулах компьютер-д JVM(Java Virtual Machine) байхгүй бол алдааны цонх гарч ирээд доорхи Java download URL(http://java.com/download) сайт руу redirect хийнэ.
3. Header Tab хэсэг, GUI or Console Application аль нь болохыг сонгоно.
3. JRE Tab хэсэг, JRE min & JRE max, OS(Operation System) bit -ийг сонгоно.
4. Build wrapp button click хийвэл тохиргооны xml файл хадглах цонх гарч ирнэ, xml файлын нэрийг өгөөд хадгалах товчийг дарахад Windows native executable(.exe) файл үүсэх болно.
5. Гарч ирсэн Windows native executable(.exe) файл хэвийн ажиллаж байгаа эсэхийг шалгана.
0 Сэтгэгдэл:
Post a Comment